Хөвсгөл аймагт сүүлийн үед коронавирусний халдвар нэмэгдэж 16200 гаруй тохиолдол батлагдаад байна. Мөн хүндрэлийн улмаас нас баралт бүртгэгдэж байгаа учраас Юнител групп болон Улсын Нэгдсэн төв эмнэлэг хамтран “Эрүүл байя” урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгууллаа.“Тус аймагт цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой уушгины өвчлөл их байна. Гэвч орон нутагт өнөөдрийн байдлаар уушгины нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байгааг анхаарах хэрэгтэй.
Үзлэгийн үеэр уушгины нарийн мэргэжлийн эмчид 120 хүн үзүүлснээс 80 хувь нь өвчлөлтэй байсан. Тодруулбал ковидын дараах байдал хүндэрсэн, бөглөрөлт өвчин зонхилж байсан” гэдгийг Улсын Нэгдсэн төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг хэлж байлаа. “Эрүүл байя” үзлэгт эрсдэл өндөртэй 45-аас дээш насны иргэдийг хамруулсан бөгөөд бөөрний хавдар хоёр, элэгний хорт хавдар нэгийг эрт үед нь илрүүлсэн байна. Мөн маш олон өвчлөлийг эрт үед нь илрүүлж орон нутагт эмчлэх боломжтойг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, шаардлагатай иргэдийг 3-р шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Б.Ганаа
“Эрүүл байя” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд 500 орчим иргэн хамрагдлаа |
Сэтгэгдэл бичих