Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя" Авто машингүй өдөр 10,000 алхам үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, ЦГ, ЭМГ, БТСГ хамтран зохион байгуулж нийт 18 байгууллагын 350 гаруй төрийн албан хаагч, иргэд оролцлоо.
Мөн энэ үеэр байгууллагын дарга нар төрийн албан хаагчдыг оролцуулсан спортын тэмцээнүүдийг зохион байгуулж, өдөр бүр бусдыгаа манлайлан дугуй унаж, ууланд авирч, өглөө бүр гүйдэг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг Мөрөн сумын иргэн сумын 4 иргэнийг шагнаж урамшууллаа. Мөрөн сум доторх гол зам, 1 дүгээр хорооны уулзвар, Хилийн цэргийн уулзвар, аюулгүйн тойрог, Нэгдсэн эмнэлгээс дотогш хөдөлгөөнийг өглөөний 9 цагаас өдрийн 15 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаж төвийн хөдөлгөөнд иргэд авто машингүйгээр оролцож байна.
Б.Ганаа
Автомашингүй өдөрт 350 гаруй иргэд оролцлоо |
Сэтгэгдэл бичих