Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 311 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар 11045 болсон байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 28 тохиолдол нь PCR шинжилгээгээр батлагдаж, 283 тохиолдол нь эмнэлзүйгээр оношлогдсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 774, гэрээр 2074 хүн эмчлүүлж байгаагийн дотор жирэмсэн эх 45, хүүхэд 254 байна. Тус иргэдийн дунд маш хүнд 8, хүнд 34, хүндэвтэр 139, хөнгөн 2667 хүн байна. Халдвар авч өвчилсөн иргэдийн 53,3 хувь нь ойрын хавьтлаас, 28,2 хувь нь эх уурхай тодорхойгүй шалтгаантай бусад нь ажлын газар, Улаанбаатараас ирсэн, хөдөө сумдын иргэд нь Мөрөн суманд эмнэлэг, хувийн ажлаар яваад ирсэн зэрэг шалтгаантай халдвар бүртгэгдсэн байна. Иймээс гэр бүл, ажлын байрны орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, хот болон сум хоорондын хөдөлгөөнд оролцож, гэрээсээ гадагш явж байгаа тохиолдолд аль болох олон газраар явахгүй, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа
Хөвсгөлд халдвар авсан жирэмсэн эх 45, хүүхэд 254 эмчлүүлж байна |
Сэтгэгдэл бичих