Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 424 тохиолдол нэмэгдэж, 1 нас баралт бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 35 нь PCR шинжилгээгээр 389 нь эмнэлзүйн оношлогоогоор батлагдлаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 747, гэрийн эмчилгээ хяналтад 1797, хүүхэд 359, жирэмсэн эх 43 эмчлүүлж байна. Эмнэл зүйн байдлаар авч үзвэл маш хүнд 5, хүндэвтэр 140, хөнгөн 2363 хүн байгаа гэнэ.
10 сар гарснаас хойш Мөрөн, Тариалан, Рашаант, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр, Галт сумдад халдвар их батлагдаж байна. Иймээс шшаардлагагүй тохиолдолд Улаанбаатар хот, сум хооронд зорчихгүй байх, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байх хэрэгтэйг анхааруулж байна.
Хөвсгөлд 424 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ |
Сэтгэгдэл бичих