Хөвсгөлд 289 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ
2021-09-22 13:40:05, 952

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 289 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7465 болсон байна. Мөн нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 10 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 248, сумдын Эрүүл мэндийн төвд 319, гэрээр 1435 хүн эмчилгээ хяналтад байна.  Эмчлэгдэж буй иргэдийн дунд   хөнгөн 1842, хүндэвтэр 123, хүнд 33, маш хүнд 4 иргэн байна.  Иргэд халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөн зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн ирүүлэхгүй байх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа

 



Хөвсгөлд 289 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0