УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг оношлогоонд үе шаттай хамруулж байна. Энэ удаа Солонгос, Канад, Монголын хамтарсан багийн эмч нар Хөвсгөл аймгийн Ханх, Чандмань-Өндөр, Баянзүрх зэрэг 7 сумын 1300 гаруй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж шаардлагатай эм тариаг олгосон байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүүнд тойргийнхоо сумдын иргэдэд зонхилон тохиолддог өвчлөлийн талаар мэдээлэл илгээж, үзлэг оношлогоо зайлшгүй шаардлагатай, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хомс алслагдсан сумдын нутагт хамтран ажиллах санал тавьсны дагуу хоёр дахь жилдээ иргэдэд зүрх судас, мэдрэл, үе мөч, эхо оношлогоог хийжээ.
“Цаашид иргэдэд хийсэн үзлэг оношлогоонд тулгуурлан хамгийн их байгаа өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр эмч нарын багтай хамтран ажиллана” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.
Б.Гантуяа
АЛСЛАГДСАН БАГИЙН 1300 ГАРУЙ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙВ |
|
Сэтгэгдэл бичих