Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол нэмэгдсээр байна
2021-09-15 18:51:57, 655

Хөвсгөл аймагт  сүүлийн 24 цагт  коронавируст халдварын 199 тохиолдол шинээр бүртгэгдэж  батлагдсан нийт тохиолдол 5803 болсон байна. Шинээр батлагдсан тохиолдлын 52,2 хувь нь ойрын хавьтлаас халдвар авч өвчилсөн бол 13,5 хувь  нь халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол байна.  Сүүлийн өдрүүдэд халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол нэмэгдэж буй учраас  халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөх ,зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн ирүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Мөн  ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байгаа хүмүүс болон үйлчлүүлэгчээс халдвар авах эрсдэл өндөр байгаа тул халдвараас сэргийлэх зөв дадалд хамт олноороо суралцах хэрэгтэй зөвлөж байлаа.

Б.Ганаа



Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол нэмэгдсээр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0