Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1910 боллоо. Тодруулбал Мөрөн суманд 36, бусад сумуудад 32 тохиолдол батлагдлаа. Үүнд Улаан-Уул 1, Тариалан 17, Тосонцэнгэл 5, Рашаант 8, Түнэлд 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Насны ангиллаар авч үзвэл 0-15 насны 15 хүүхэд, 16-64 насны 48 иргэн, 65 –аас дээш насны 5 хүн тус тус халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 108 , бусад сумуудад 90, гэрээр 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 242, хүндэвтэр 10, хүнд 7 байгаа гэнэ. Сүүлийн 24 цагт 19 иргэн эмчлэгдэж эдгэрэн эмнэлгээс гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Л.Оюунцэцэг мэдээллээ.
Ш.Баярцэнгэл
| Хөвсгөл аймагт коронавируст халдварын 68 тохиолдол батлагдлаа |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих