Хөвсгөлд 69 тохиолдол нэмэгдэж 1 хүн маш хүнд байна
2021-06-25 17:11:46, 1162

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 1006 сорьцод  PCR шинжилгээ хийхэд  коронавируст халдвар 69  бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 995 боллоо.   Тодруулбал   Мөрөн суманд 35, Тариалан, Галт, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр сумдад тус бүр 4 тохиолдол, Хатгал тосгонд 2, Ханх суманд 5, Их-Уул суманд 3, Түнэл суманд 2, Жаргалант суманд шинээр 6 тохиолдол бүртгэгдлээ.  Аймгийн Нэгдсэн эмнэлэгт  231, сумын эрүүл мэндийн төвүүдэд 185, гэрээр 108 хүн эмчлэгдэж байна. Эмнэлзүйн хэлбэрийн хувьд хөнгөн 473, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд 1 хүн байгаа гэнэ. Иймээс  бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,   гэр орон сууц, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийх,  гэрийн ажиглалт тусгаарлалтад хянагдаж байгаа иргэд дэглэмээ чанд мөрдөхийг анхааруулж  Эрүүл мэндийн газраа анхааруулж байлаа.

 

Б.Ганаа



Хөвсгөлд 69 тохиолдол нэмэгдэж 1 хүн маш хүнд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0