Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж эхэллээ
2021-06-24 19:02:43, 1361

Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж буйн улмаас Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт 41 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан халдвар 926 болсон байна.  Үүнээс  эрүүл мэндийн салбарын 90 орчим эмч, ажилчид ажлын байран дээрээ болон ар гэрээсээ халдвар авсан байна. Мөн халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтлын эмч ажилчид тусгаарлагдаж байгаа тул эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж  байгаа гэнэ. Иймээс 2021 онд анагаах ухааны их, дээд сургуулийг Хөвсгөл аймгаас төгсөж байгаа хүний их эмч, сувилагч, эх баригч, нарыг Эрүүл мэндийн газарт бүртгэж байгаа ажээ.

Б.Туяа 



Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутагдаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-24 20:53:14
    Зочин: Anagaahd surdag howsgoliin bvh oyutnudaa hvch nemer oruulj daichluul ysiin