Хөвсгөл 72 тохиолдол нэмэгдэж нийт халдвар 799 боллоо
2021-06-22 13:00:25, 1295

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт  короновируст халдварын 72 тохиолдол  батлагдан, нийт тохиолдол 799 боллоо. Харин 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэрсэн тохиолдол 285 болсон байна. Өнөөдрийн байдлаар  нийт  313 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 286 хүний биеийн байдал хөнгөн, 26 хүн хүндэвтэр, 6 хүний биеийн байдал хүнд, маш хүнд 1 хүн байна. Халдвар авсны улмаас эрүүл мэндийн төвийн хяналтад 139 хүн гэрээр эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл 72 тохиолдол нэмэгдэж нийт халдвар 799 боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 13:36:59
    Зочин: Энэ өвчинг даван туулж гарахад бүх нийтээрэй вакцинжуултаахийлгэж дэглэмээ чанд баримталж гадуу тэнэхгүй гэр гэртээ дархлаагаа дэмжиж таыван байцгааяа