Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын дунд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа учраас тусламж үйлчилгээний зарим хэсгийг хувийн хэвшил рүү шилжүүлэн хааж, 7 хоног өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Өнөөдөр эмч, ажилчдын дундаас 33 тохиолдол бүртгэгдэж эрүүл мэндийн байгууллагын нийт халдвар 74 болсон байна. Энэ үеэр дотор, мэдрэл, төрөх эмэгтэйчүүд, хүүхэд, хавдрын тасаг, яаралтай тусламж үйлчилгээ буюу 103 хэвийн ажиллана. Харин шүд, физик эмчилгээ, нүдний тасгийн үйл ажиллагааг зогсоож, хувийн хэвшилд шилжүүлсэн байна. Эмч, ажилчид ямар нэгэн баяр ёслол тэмдэглээгүй, ажлын байран дээрээ болон ар гэрээсээ халдвар авсан. Иймээс иргэдийг эрсдэлт нөхцөлд ажиллаж халдвар авч буй эмч, эмнэлгийн ажилчдыг хүндэтгэн худал мэдээлэл тараахгүй байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Б.Гантуяа
Нэгдсэн эмнэлэгт өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоног зарлалаа |
Сэтгэгдэл бичих