Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 620 сорьцод РCR хийхэд 85 тохиолдол батлагдлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 121, сумдын Эрүүл мэндийн төвд 128, гэрээр 139 хүн эмчлэгдэж байна. Тус иргэдийг эмнэл зүйн шинжээр тодруулбал хөнгөн 356, хүндэвтэр 24, хүнд 8, маш хүнд 1 хүн байгаа гэнэ. Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэртээ байж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж хамтдаа эрсдэлийг даван туулцгаая гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас уриалж байна.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт 85 тохиолдол нэмэгдэж, 8 хүн хүнд, 1 хүн маш хүнд байна |
Сэтгэгдэл бичих