Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдвар нэмэгдсээр 415 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар голомттой бүс нутгаас ирсэн 2092 иргэн гэрийн хяналтад байна. Орон нутагт ирсэн иргэдээс 1087 иргэн Улаанбаатар хотоос ирсэн байна. Өнөө өглөөний 9 цагт автобусаар ирсэн иргэдийн дотор нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар эерэг тохиолдол илэрсэн учраас иргэдийг тусгаарлаад байна. Эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүж халдвар хамгааллын дэглэм мөрдөх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Б.Ганаа
Автобусаар ирсэн 1 иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарчээ |
Сэтгэгдэл бичих