Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 58 тохиолдол батлагдаж нийт халдварын тоо 415 боллоо. Шинээр Мөрөн суманд 31, Тариалан суманд 21, Улаан-Уулд 5, Төмөрбулаг 1 тохиолдол тус тус батлагджээ. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 77, Эрүүл мэндийн төвүүдэд 38, гэрээр 77 хүн эмчлүүлж байна. Эмнэлзүйн хувьд хөнгөн 163, хүнд 1, хүндэвтэр 28 байгаа гэнэ. Эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг гадуур гарахгүй гэртээ байж халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Б.Гантуяа
Хөвсгөл аймагт коронавирусний 58 тохиолдол батлагдлаа |
Сэтгэгдэл бичих