Хөвсгөлд бага насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь эрс нэмэгдэж байна
2021-06-11 13:36:15, 935

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн үед  бага насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх  тохиолдол нэмэгдсэн байна.  Сүүлийн   24 цагт аймгийн хэмжээнд  нийт 14 тохиолдол баллагдсаны дотор  0-15 насны  8 хүүхэд  халдвар авсан байна.  Тус аймгийн хэмжээнд    батлагдсан нийт 265 тохиолдлын  дотор  49 хүүхэд байгаа гэнэ. Иймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй, амны хаалт тогтмол зүүлгэж гэртээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй байгааг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа



Хөвсгөлд бага насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь эрс нэмэгдэж байна