Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 55 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал Мөрөн суманд 10 тохиолдол, Чандмань-Өндөр суманд 1 тохиолдол, Эрдэнэбулган суманд 2 тохиолдол бүртгэгдэж коронавируст халдварын нийт батлагдсан тоо 251 боллоо. Өдөр бүр халдвар нэмэгдэж байгаа ул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шаардлагагүй тохиолдолд гадуур гарч, сэлгүүцэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Вакциндаа хамрагдах нь халдварын тархалтыг бууруулж, халдвар авсан ч хөнгөн тусах тул хугацаандаа дархлаажуулалтдаа хамрагдахыг зөвлөж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт 13 тохиолдол нэмэгдэж нийт халдвар 251 боллоо |