Хөвсгөл аймагт 10 тохиолдол нэмэгдэж батлагдсан халдварын тоо 224 боллоо
2021-06-08 16:34:52, 1170

 Хөвсгөл аймгийн   Нэгдсэн эмнэлгийн лабораторид сүүлийн 24 цагийн хугацаанд   313 сорьцод PCR шинжилгээ хийхэд Мөрөн суманд 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 224 болж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт  85 иргэн, гэрээр 29 хүн эмчлэгдэж байна.

Иргэдийн биеийн байдлын хувьд хөнгөн 92, хүндэвтэр 17, хүнд  5 хүн байна. Мөрөн суманд эрсдэл өндөр өдөр бүр шинэ голомт гарч байгаа учраас иргэдийг иргэдийг гэртээ байж эрсдэлийг хамтдаа даван туулахыг уриалж байлаа.

Б.Туяа 

 


Хөвсгөл аймагт 10 тохиолдол нэмэгдэж батлагдсан халдварын тоо 224 боллоо