Хөвсгөлд коронавируст халдварын 25 тохиолдол бүртгэгдлээ
2021-06-05 13:32:59, 1167

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид  385 сорьцод шинжилгээ хийхэд  25 тохиолдол батлагдаж нийт халдвар 182 боллоо.   Тодруулбал Мөрөн сум 12-р   багт  2,  10-р багт  4, 7-р багт   2,  3-р багт  3, шинэ голомт -1, Цагаан-Уул захын голомтод 13 тохиолдол нэмэгджээ. Мөрөн суманд үүссэн голомтуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь Цагаан-Уул захын халдвар бөгөөд  ойрын 119 хавьтлыг судалж байгаа гэнэ. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэртээ байж хайртай хүмүүсээ хамгаалахыг Шуурхай штабаас анхаарууллаа. 

Б.Туяа 

 

 



Хөвсгөлд коронавируст халдварын 25 тохиолдол бүртгэгдлээ