Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 226 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 тохиолдол эерэг батлагдаж нийт халдварын тоо 157 болсон байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 50, Чандмань-Өндөр суманд 3, Улаан-Уул суманд 1, гэрээр эмчилж буй 17 иргэн байгаа ажээ.
Тус аймгийн хэмжээнд голомттой бүс нутгаас ирсэн 1021 иргэн тандалтад байна. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэн бүр хариуцлагатай байж олон нийтийн газраар зорчихгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэйг Шуурхай штабаас анхааруулж байна.
Б.Ганаа
Өнөөдөр коронавиурст халдварын 7 тохиолдол бүртгэгдлээ |