Хөвсгөлд шинээр 17 тохиолдол батлагдаж Мөрөн суманд 3 шинэ голомт үүслээ
2021-05-31 15:06:46, 2025

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд  коронавирүст  халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 98 боллоо. Тодруулбал  Мөрөн суманд 13, Улаан-Уул суманд  1, Чандмань-Өндөр суманд 3 тохиолдол илэрсэн байна.  Орон нутгийн зам нээгдсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймагт голомттой бүс нутгаас  зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт 1062 иргэн өрх сумын эрүүл мэндийн төвийн хяналтад гэрийн ажиглан тусгаарлалтад байна. Иймээс  эрсдэл  өндөр байгаа учраас  хүн хоорондын зай барин  олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалт тогтмол зүүж байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. 

Б.Ганаа

 

 

 



Хөвсгөлд шинээр 17 тохиолдол батлагдаж Мөрөн суманд 3 шинэ голомт үүслээ