Улаан-Уул суманд батлагдсан халдварын ойрын хавьтал 200 гаруй иргэн байна
2021-05-22 20:07:55, 1709

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд  Улаанбаатар хотоос буяны ажлаар ирсэн 2 иргэнээс коронавирүсний халдвар илэрлээ.  Улаан-Уул сумын Онцгой комиссын 11-р хуралдаан болж сумын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон улаан түвшид шилжүүлж 5 сарын 24-ий өдрийг хүртэл 0 зогсолт хийлээ.” Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 210, дам хавьтлын 32 иргэн байгаа бөгөөд сорьцыг цуглуулж PCR шинжилгээ хийхээр ажиллаж байна. Халдвар авсан 2 иргэн  Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Одоогоор биеийн байдал хөнгөн байна”  гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай мэдээллээ.

Б.Ганаа



Улаан-Уул суманд батлагдсан халдварын ойрын хавьтал 200 гаруй иргэн байна