Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт 77 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Тус аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Коронавирүст халдварын батлагдсан 74 тохиолдлоос 70 иргэн эмчлэгдсэн бөгөөд Нэгдсэн эмнэлэгт 3, Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвд 1 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт тандалтад 507 хүн байгаа ажээ.
Б.Туяа
Хөвсгөл аймагт сүүлийн 8 хоногт халдвар бүртгэгдсэнгүй |