Хөвсгөл аймагт 464 иргэн тандалтад байна
2021-05-11 21:49:08, 581

Хөвсгөл аймгийн хэмжээнд 464 иргэн тандалтад байна Сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 299 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Нийт батлагдсан 74 тохиолдлын 69 нь эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжиж, одоогоор 5 хүн эмчлүүлж байна. Тухайн иргэдийн биеийн байдал эмнэл зүйн хувьд  4 нь хөнгөн,  нэг нь хүндэвтэр байгаа аж. Нийт халдвар бүртгэгдсэн  12 голомтоос 7 голомт идэвхгүй болж, халдвар бүртгэгдээгүй 14-28 хонож байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Б.Туяа 



Хөвсгөл аймагт 464 иргэн тандалтад байна