Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 74 PCR шинжилгээ хийгдэхэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 74 боллоо. Тус иргэдийн 3 нь өмнө батлагдсан Мөрөн сумын тохиолдлуудын ойрын хавьтал, Тариалан сумаас 1, нэг нь шинээр илэрсэн ба тусгаарлалтад байсан иргэн юм. Аймгийн хэмжээнд 66 хүн эдгэрч гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 8 хүнээс 7 хөнгөн, 1 хүндэвтэр, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглан тусгаарлалтад 770 хүн байгаагаас 197 хүн нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд юм. Эрсдэл хаана ч байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Хөвсгөл аймагт коронавирүст халдварын 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ |