Мөрөн суманд ирэх даваа гарагаас эхлэн дархлаажуулалтын 2 дахь тунг хийж эхэлнэ. Үүний дараа үргэлжлүүлээд Мөрөн сумын 50 -аас дээш насны бүх иргэдэд 1 дэх тунгийн дархлаажуулалтыг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус иргэд багийн Засаг дарга нартайгаа холбогдон бүртгүүлж вакциндаа идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Тус аймагт БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний 5788 тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийсэн.Хоёр дахь тунг маргааш хийнэ.
Эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдсан байгууллагуудын удирдлагаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэж вакцинаа хийлгэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн газраас өгч байна. Вакцинжуулалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулах ажээ.
Б.Ганаа
Мөрөн сумын 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулна |