Халдвар авсан 68 иргэний 60 нь эмчлэгдэж эдгэрчээ
2021-04-30 19:55:26, 2013

 Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 86 сорьцод  PCR шинжилгээ хийснээс 1 тохиолдол батлагдсан байна. Намнангийн арын постоор Улаанбаатар хотоос зорчин ирсэн 1 иргэнээс коронаьирүст халдвар илэрсэн тул хамт ирсэн 3 иргэнийг Эдэлвайс зочид буудалд  тусгаарласан байна. Тус аймагт батлагдсан 68 тохиолдлын  60 иргэн эмчлэгдээд гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 3, Рэнчинлхүмбэ суманд 4, Чандмань-Өндөр суманд 1 нийт 8 иргэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хөнгөн  хоёр нь хүндэвтэр байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд 818 иргэн тандалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Туяа 


Халдвар авсан 68 иргэний 60 нь эмчлэгдэж эдгэрчээ