Хөвсгөл аймагт 6006 хүн тун вакцин ирсэн байна. Дархлаажуулалтын 2 дахь тунг 5 сарын 3-аас хийж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа мэдээллээ. Тус аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell нэртэй вакцины эхний 5788 тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийсэн. Хоёр дахь тунг ирэх 7 хоногт хийнэ. Эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдсан байгууллагуудын удирдлагуудаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэж вакцинаа хийлгэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн газраас өгч байна. Вакцинжуулалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулах ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт 5 сарын 3-аас дархлаажуулалтын 2 дахь тунг хийнэ |