Хөвсгөл аймагт 1 тохиолдол нэмэгдэж батлагдсан коронавирүст халдварын тоо 62 боллоо
2021-04-23 12:52:58, 1409

Хөвсгөл аймагт сүүлийн  24 цагт Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR  шинжилгээнд 181 хүн,  түргэвчилсэн оношлуураар 135 иргэнд шинжилгээ хийснээс  1 тохиолд батлагдсан байна.  Тодруулбал  Завхан аймгийн  Их-Уул сумаас  Мөрөн суманд 4 сарын 19-нд ирсэн Хөвсгөл аймгийн харьяат 1 иргэнээс  түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан. Түүний  ойрын хавьтлын  иргэдийг тусгаарлан хянаж байна.  Өнөөдрийн байдлаар халдвар илэрсэн иргэний  ойрын хавьтлын 12,   дам хавьтлын 37 иргэн хяналтад байгаа гэнэ.

Б.Ганаа



Хөвсгөл аймагт 1 тохиолдол нэмэгдэж батлагдсан коронавирүст халдварын тоо 62 боллоо