Хөвсгөлд 3 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 61 боллоо
2021-04-19 13:36:08, 1220

 Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106 сорьцод PCR шинжилгээ хийж  3 тохиолдол илэрч коронавирүсний халдвар  батлагдсан тохиолдлын нийт тоо 61 боллоо гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.  Тус иргэд   гэрийн ажиглан тусгаарлалтад байсан бөгөөд  6 дахь  хоногийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тодруулбал  Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэн,  ойрын хавьтлын 1 хүнээс халдвар илэрчээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалт хяналтад 828 иргэн байна.  Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 10, Тариалан суманд 1, Рэнчинлхүмбэ суманд 2, гэрийн эмчлэгдэн хяналтад байгаа 1 хүн байна. Иргэдийн дотор хөнгөн 6, хүндэвтэр 6, хүнд 2 хүн байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Туяа 


Хөвсгөлд 3 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 61 боллоо