Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 5 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 58 боллоо. Тодруулбал Тариалан сумын 2 дахь голомтын ойрын хавьтлын 3 хүнээс, Мөрөн суманд 2 тохиолдол батлагдаж шинэ голомтууд нэмэгдлээ гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 12, Тариалан суманд 1 нийт 13 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 45 иргэн эмчлэгдээд эмнэлгээс гарч гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дотор хөнгөн 7, хүндэвтэр 4, хүнд 2 иргэн байгаа гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Б.Туяа
Хөвсгөлд коронавируст халдварын 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ |