Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар оройн 22 цаг 20 минутад мэдээлэл өглөө. Тус аймгийн Тариалан суманд Улаанбаатар хотоос энэ сарын 10-нд ирсэн 1 иргэнээс коронавирүст халдвар илэрсэн байна. Тус иргэн Улаанбаатар хотоос ирээд гадуур гаралгүй гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөн гэр бүлийн 4 хүний хамт гэртээ байсан гэнэ. Өчигдөр халдварын шинж тэмдэг илэрсэн учраас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сул эерэг гарч өнөөдөр 17 цагт РСR шинжилгээгээр батлагдсанаар тус суманд 2 дахь голомт бүртгэгдлээ. Харин хамт байсан гэр бүлийн 4 хүний шинжилгээ сөрөг гарчээ. Иймээс эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийн онцын шаардлагагүй бол гэртээ байж амны хаалт тогтмол зүүж байх хэрэгтэйг анхаарууллаа.
Улаанбаатар хотоос Тариалан суманд ирсэн 1 иргэнээс коронавирүст халдвар илэрчээ |