Мөрөн сумын нэгдүгээр голомт хумигдлаа
2021-04-14 17:08:20, 2041

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Мөрөн суманд гарсан коронавирүст халдварын нэгдүгээр голомт хумигдлаа гэдгийг мэдээллээ. Тус аймагт коронавирүст халдвар гарсан   Цэцэрлэг сум, Тариалан сум, Мөрөн сумын 1,2-р голомт гэсэн дөрвөн  голомт байгаа юм. Сүүлийн 24 цагт халдвар нэмэгдэж бүртгэгдээгүй бөгөөд аймгийн хэмжээнд батлагдсан 52 тохиолдол байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1080 иргэн тандалтанд байгаа ажээ.

Б.Туяа 

 

 

 



Мөрөн сумын нэгдүгээр голомт хумигдлаа