Хөвсгөл аймагт сүүлийн 2 өдөр халдвар бүртгэгдээгүй
2021-04-09 20:44:59, 961

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуураар 303, РСR-ын аппаратаар 24 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, сүүлийн 2 хоногт халдвар нэмж бүртгэгээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 17, Цэцэрлэг суманд 2 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн  дотор биеийн байдал нь хөнгөн 10, хүндэвтэр 8, хүнд 1 иргэн байгаа. Тус аймгийн хэмжээнд нийт 760 иргэн тандалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Туяа 



Хөвсгөл аймагт сүүлийн 2 өдөр халдвар бүртгэгдээгүй