Алаг-Эрдэнэ суманд хатуу хөл хорио тогтоолоо
2021-04-06 20:17:50, 1749

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 82 сорьцод PCR  шинжилгээ хийснээс нэг эерэг тохиолдол бүртгэгдэж нийт халдвар 45 боллоо.

Эерэг гарсан 1 тохиолдол Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн голомтын ойрын хавьтлаас илэрсэн бөгөөд тухайн иргэн Алаг-Эрдэнэ суманд тусгаарлалтад байсан байна. Иймээс Алаг-Эрдэнэ сумын Онцгой комиссын 7-р хуралдаан болж, 4 сарын 11-ний өдрийг хүртэл сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон байна. Тус суманд 5 хяналтын пост ажиллаж аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтрүүлж байна. Тодруулбал эрүүл мэнд, буяны ажилтай яваа иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, сумын Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтэрч байна. 

О.Өлзийбаяр 



Алаг-Эрдэнэ суманд хатуу хөл хорио тогтоолоо