Хөвсгөлд халдвар авсан иргэдийн дотор 2 жирэмсэн эмэгтэй байна
2021-04-05 13:31:57, 2298

Хөвсгөл аймагт өчигдөр  ойрын хавьтлын болон дам хавьтлын иргэдээс  РСR  шинжилгээ 85 хүнд,  түргэвчилсэн оношлуураар  180 иргэнд хийхэд 3 тохиолдол батлагдаж нийт коронавирүст халдварын тохиолдол 44 болсон байна. Халдвар авсан иргэдийн дотор жирэмсэн эмэгтэй 2,  0-15 насны 8,   16-65 насны  35,  65-аас дээш насны 1 хүн байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 17 хүн хөнгөн 7 хүн хүндэвтэр байгаа гэнэ.  Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг сум, Мөрөн сум 1-р голомт , Сүрьеэгийн тасаг гэсэн 3 голомт байгаа юм. Хамгийн сүүлд Сүрьеэгийн  тасгийн голомтыг судлаад эмнэлгийн байгууллагад халдвар дамжсан гэж үзсэн байна. Тодруулбал  Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт коронавирүсний халдвар туссан иргэд эмчлүүлж байгаа бөгөөд энэ байранд мөн Сүрьеэгийн тасаг байрладаг ажээ.

Б.Ганаа



Хөвсгөлд халдвар авсан иргэдийн дотор 2 жирэмсэн эмэгтэй байна