Сүрьеэгийн тасагт гарсан халдварын голомтыг тогтоогоогүй байна
2021-04-02 20:28:56, 462

Хөвсгөл аймагт өчигдөр 113 сорьцод шинжилгээ хийснээс коронавируст халдварын 2 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 38 боллоо гэдгийг  Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Шинээр батлагдсан 2 тохиолдол Мөрөн суманд анх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг, Мөрөн суманд 2 голомт байгаа бол Сүрьеэгийн тасагт гарсан халдварын голомтыг тогтоогоогүй байна. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.

Б.Ганаа



Сүрьеэгийн тасагт гарсан халдварын голомтыг тогтоогоогүй байна