Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 23 болсон. Халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн газраас танилцууллаа. Цэцэрлэг суманд эмчлүүлж буй 13 иргэний биеийн байдал хөнгөн, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт буй 13 иргэнээс 1 нь хүнд, 2 хүн хүндэвтэр байгаа аж.
Өнөөдөр Мөрөн суманд тандалтын зорилгоор гэрээр нийт 124 иргэнээс сорьц авч PCR шинжилгээнд хамруулж байна. Эрсдэл их байгаа учраас иргэдийг гэрээсээ гарахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.
Б.Ганаа
Халдвартын тасагт эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал хүнд байна |