Хөвсгөл аймагт коронавируст халдварын 2 тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдол 12 боллоо
2021-03-19 22:28:26, 1480
Хөвсгөл аймагт оройн 20 цагийн байдлаар коронавирүст халдварын 2 тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдол 12 боллоо. Цэцэрлэг сумын халдвар батлагдсан ойрын хавьтлын  тусгаарлалтад байсан иргэдээс халдвар бүртгэгдсэн байна.  Тус суманд  аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнийг хуралдуулж, сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх байрыг бэлтгэх, эрүүл мэнд тусламж үйлчилгээний бэлэн байдал ханган ажиллаж байна. Мөн  халдвараас сэргийлэх дэглэм сахиулах  ойрын болон дам хавьтлаас шинжилгээ авах, хавьталуудыг тандах, хариу арга хэмжээ авах, ариутгал халдваргүйтгэл хийх, сумын хяналтыг постуудыг чангатгаж  хөдөлгөөнийг хязгаарлалтыг хянаж аж ахуйн нэгжүүдэд  хяналт шалгалт хийн ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа


Хөвсгөл аймагт коронавируст халдварын 2 тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдол 12 боллоо