Хөвсгөл аймаг хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 29 хүртэл сунгалаа
2021-03-19 21:38:07, 3410

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 13-р хуралдаан  болж аймгийн хэмжээнд мөрдөж буй  хөдөлгөөний хязгаарлалтыг  энэ сарын 29 хүртэл сунгалаа.  Коронавирүст  халдварын голомтын бүс Цэцэрлэг суманд  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа,  олон нийтийг хамарсан арга хэмжээг  хориглосон шийдвэрийг  3 сарын 29-ний өдөр хүртэл түр сунгах шийдвэр  гаргалаа. Харин Мөрөн, Цагаан-уул сумын зөвхөн 12-р ангийн сурагчид 3 сарын 22-оос халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хичээллэх бол бусад сумуудад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл хэвийн үргэлжилнэ.  Согтууруулах  ундаагаар үйлчлэхийг хориглосон  хугацааг  3 сарын 29-ний өдөр  хүртэл хориглов. Зах болон томоохон худалдааны төвүүд амралтын өдрүүдэд ариутгал халдваргүйтгэлийг хийгээд 3 сарын 22-оос ажиллана.  Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, РС тоглоом, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, бильярд, спорт заал, диско баар, фитнесс, сургалтын төвийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 29-ний өглөөний 9 цаг хүртэл түр зогсоосон шийдвэр гарлаа гэдгийг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Б.Ганаа


Хөвсгөл аймаг хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 29 хүртэл сунгалаа