Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10 боллоо
2021-03-19 11:37:26, 1994

 Хөвсгөл аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 10 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 375 хүнд коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийжээ. Энэ үеэр Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний гуравт нь коронавирусний халдвар илэрч,  нийт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвөөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын ажиллагааг явуулж, ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтад авсан. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгааг үргэлжлүүлэн хийж байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Гантуяа 



Хөвсгөл аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10 боллоо