Халдвар авсан иргэдийг Мөрөн сум руу зөөвөрлөж байна
2021-03-17 23:19:56, 2531

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд түргэвчилсэн оншлуураар эерэг гарсан иргэдийг тусгаарласан байсан.  Мөрөн суманд болон Орхон аймагт хийсэн PCR  шинжилгээгээр 7 эерэг тохиолдол батлагдсан учраас Мөрөн суманд авч ирэхээр зөөвөрлөж байна. 

Тус иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилнэ. Тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж буй эмч, жолооч нар халдвар хамгааллыг нарийн мөрдөж байгаа бөгөөд ирээд мөн тусгаарлалтад орно. Эрсдэл өндөр байгаа энэ үед хэн ч өвчилж болзошгүй тул хүн бүр тайван байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг баримтлахыг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр зөвлөлөө.

Б.Ганаа

 



Халдвар авсан иргэдийг Мөрөн сум руу зөөвөрлөж байна