Хот хоорондын тээвэр хэвийн явна
2021-03-12 22:18:05, 2045

Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн гадна аймгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, маргаашаас олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг хориглосон. Харин хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн зорчино. Тодруулбал өдөр бүр 15, 18, 19, 20 цагаас хот хоорондын тээврийн үйлчилгээ явж байгаа гэнэ. Орон нутгаас явж байгаа иргэд асуумж бөглөх бол Улаанбаатар болон бусад аймаг хотуудаас ирэх Хөвсгөл аймгийн харьяат иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм.

Тус аймгийн Онцгой комиссын 9-р хуралдаанаар коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул тус аймгийн харьяатаас бусад иргэдийн Хөвсгөл аймаг руу нэвтрэх хөдөлгөөнийг энэ сарын 12-ны 06.00 цагаас 3 сарын 31-ний өдрийг дуустал хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглоод байгаа юм.

Б.Ганаа



Хот хоорондын тээвэр хэвийн явна