Хөвсгөл аймгийн харьяатаас бусад иргэдийг нэвтрүүлэхгүй
2021-03-10 21:03:27, 3087

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж коронавирүсний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул тус аймгийн харьяатаас бусад иргэдийн Хөвсгөл аймаг руу нэвтрэх хөдөлгөөнийг энэ сарын 12-ы өдрийн 06 цагаас 3 сарын 31-ий өдрийг дуустал хязгаарлах шийдвэр гаргалаа. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан Рашаант сумын авто замын хяналтын цэгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, Намнангийн ар дахь авто замын хяналтын цэгээр нэвтрүүлнэ. Харин аймаг доторх хөдөлгөөн, аймгаас гарч байгаа иргэдэд  ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд орон нутаг  ирж байгаа иргэд аймгийн харьяалалтай PCR-ийн шинжилгээ сөрөг байх шаардлагатай гэдгийг Хөвсгөл аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ.

Б.Ганаа



Хөвсгөл аймгийн харьяатаас бусад иргэдийг нэвтрүүлэхгүй