Шинжилгээний гэрчилгээ QR кодтой бүтээгдэхүүнийг худалдаанд нэвтрүүллээ
2021-03-10 12:00:06, 591
 Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас ариун цэвэр магадлан шинжилгээний гэрчилгээ QR кодтой бүтээгдэхүүнийг худалдаанд нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал Мах маркет үйлдвэртэй хамтран Мөрөн  сумын хэрэглэгч нарт QR  кодтой махыг Номин, Тэвхэн, Оргил, Хүнсний зах зэрэг томоохон төвүүдэд худалдаалж байна.
Мөн хүнсний зах, худалдааны төвүүдэд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндгөн дээр QR код бүхий мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээний гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэн байна. Хамгийн гол нь иргэд гар утсандаа Мал эмнэлгийн гэрчилгээ апликейшнийг суулгаж  бүтээгдэхүүн дээрх  QR кодыг уншуулах юм. Иргэд QR  кодтой бүтээгдэхүүнийг  худалдан авснаар  гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай,  эмийн үлдэгдэлгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэж байна.
Б.Гантуяа 


Шинжилгээний гэрчилгээ QR кодтой бүтээгдэхүүнийг худалдаанд нэвтрүүллээ