Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос коронвирүсний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 6 хүн ирсэн. Тус иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бөгөөд шинжилгээний сорьцод тандалтын зорилгоор PCR шинжилгээ хийхэд дахин сөрөг гарсан байна. Гэвч халдварын нууц үедээ байж болзошгүй тул гэрт нь тусгаарлаж шаардлагатай тохиолдолд дахин шинжилгээнд хамруулах гэнэ. Хөвсгөл аймагт нийт 1318 иргэн өрх сумын эрүүл мэндийн төвийн хяналтанд байна. Халдвар авснаас хойш 7 хүртэлх хугацаанд PCR болон түргэвчилсэн шинжилгээнд халдвар илрэхгүй байж болох тул иргэд та бүхнийг дор бүрнээ сэрэмжтэй байж халдвар хамгааллыг чанд барихыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байлаа.
Б.Ганаа
Ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа |