Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ татан авч байна. Иргэд нийтийн тээврээр болон хувийн унаагаараа зорчин ирж байна Өнөөдөр Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд хувийн машинтай зорчин ирсэн 1 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаж , хамт ирсэн гэр бүлийн гишүүдийг тусгаарлах байранд тусгаарласан байна. Шинжилгээг Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд хүргүүлэх бөгөөд ПСР –ын хариу маргааш гарна. Тус аймагт голомттой газраас маш олон иргэд ирж байгаа тул эрсдэлт цаг хугацаанд сонор сэрэмжтэй байж төрийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Туяа
1 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ |