Халдвартын тасагт 3 иргэнийг тусгаарлажээ
2021-02-08 18:14:46, 3894

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 3 иргэнийг тусгаарласан байна. Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн жолоочийн  түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан учраас тусгаарласан байна. Хамт явсан туслах жолоочийн шинжилгээ сөрөг гарсан боловч шинжилгээний хариу гартал тусгаарласан байна. Мөн Намнангийн ард хяналтын пост дээр ажиллаж байсан нэг төрийн албан хаагчийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул Орхон аймагт ПСР шинжилгээнд явуулсан бөгөөд хариу өнөө  орой гарна. Тус аймаг иргэдээ татаж авч эхэлсэн голомттой бүс нутгаас олон иргэд ирж байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж олон нийтийн газраар зорчихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Туяа 



Халдвартын тасагт 3 иргэнийг тусгаарлажээ