Мөрөн хот Барут Марк хоттой хамтран цар тахлын эсрэг тусламж төслийг хэрэгжүүлж эхэллээ
2021-02-06 19:35:28, 764
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ХБНГУ-ын Барут Марк хотоос "Ковид-19" цар тахлын эсрэг тусламж төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд  цар тахлаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил хийж, оношилгоо хийх цэгүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур хүргэх юм.Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллага, албан хаагчдад зориулсан ариутгал, халдвар хамгааллын хэрэгсэл, тоног төхөөрөмж олгох бөгөөд зорилтот бүлгийн 840 өрхөд эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн багц хүргэх ажлыг хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур ирснийг Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулж, эрүүл мэндийн сайн дурын 180 идэвхтнийг чадавхжуулах сургалт өнөөдөр эхэллээ. Төсөл ирэх 6 дугаар сарын 30 хүртэл хэрэгжих бөгөөд энэ үеэр гарах зардал болох 48.201.30 еврог Барут Марк хот санхүүжүүлж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хот гадаад харилцаагаа өргөжүүлэн 2011 оноос хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улстай хамтын ажиллагаа өрнүүлж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна.
Б.Ганаа


Мөрөн хот Барут Марк хоттой хамтран цар тахлын эсрэг тусламж төслийг хэрэгжүүлж эхэллээ