Эмчлүүлэгч нар эргэлт авахгүй байх боломж бүрдүүлжээ
2021-02-03 10:58:23, 1283

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор хэвтэн эмчлүүлэгч нарт  эмчилгээний хоол өгч эхэлсэн байна.

Эмчилгээний хоол нь дархлаа нэмэгдүүлэх, өвчний үед биеийн онцлогт тохирсон бөгөөд порцыг нэмэгдүүлсэн учраас эмчлүүлэгч нар гэрээсээ эргэлт авах шаардлагагүй болжээ. Тус эмнэлэгт 300 орчим иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өглөө, оройны эргэлт гээд өдөрт 1000 орчим хүн орж гардаг байна. Иймээс эргэлтээр ирж байгаа иргэдийн урсгалыг багасгах, эмчлүүлэгч нарт чанартай үйлчилгээ хүргэх зорилтын хүрээнд хоолны цэсийг мэргэжлийн хоолны технологич гарган үйлчилж   эхэлсэн байна.

Б.Ганаа


Эмчлүүлэгч нар эргэлт авахгүй байх боломж бүрдүүлжээ